Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2022 оны 08 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 08 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бургалтай, Зэлтэр, Бугант, Буурь, Хиагт голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 17 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 196-222 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас Сэлэнгэ-Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс авсан сорьцны нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.037 мгN/л буюу ХА-аас 1.85 дахин давж, Сэлэнгэ-Сүхбаатар хяналт-шинжилгээний цэгээс 8 дугаар сарын 20-нд авсан сорьцны нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.020 мгN/л буюу ХА-нд хүрэн бага зэргийн бохирдол голын гольдролын дагуу үүссэн байна.
Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 164-166 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас Орхон-Шаамар хяналт-шинжилгээний цэгээс авсан сорьцны аммонийн азот /NH4/-ын агууламж 0.50 мгN/л буюу ХА-нд хүрсэн ба Орхон-Сүхбаатар хяналт-шинжилгээний цэгээс авсан сорьцны аммонийн азот /NH4/-ын агууламж 0.54 мгN/л буюу ХА-аас 1.08 дахин давсан байна.
Хараа гол, Хараа голын Мандал сумын Хараа-Зүүнхараа хяналт-шинжилгээний гүүрний дээд ба доод, Баянгол сумын Хараа-Баруунхараа хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 148-219 мг/л-т хэлбэлзэж, Хараа-Баруунхараа цэгээс авсан усны нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.047 мгN/л буюу ХА-аас 2.35 дахин давсан байна.
Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 65-71 мг/л-т хэлбэлзэж ХА-аас Ерөө-Дулаанхаан хяналт-шинжилгээний цэгээс авсан сорьцны нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.034 мгN/л буюу ХА-аас 1.7 дахин давсан байна.
Бургалтай гол, Бургалтай голын Бургалтай хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 175 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Зэлтэр гол, Зэлтэр голын Зэлтэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 129 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Хүдэр гол, Хүдэр голын Хүдэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 110 мг/л, ХА-аас давсан үзүүллт байхгүй байна.
Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 90 мг/л, Бугант-Бугант хяналт шинжилгээний цэгээс авсан сорьцны усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 0.66 мгN/л буюу ХА-аас 1.32 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.020 мгN/л буюу ХА-нд хүрэн бага зэргийн бохирдол голын гольдролын дагуу үүссэн байна.
Буурь гол, Буурь голын Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 640 мг/л, перманганатын исэлдэх чанар 12.0 мгО/л буюу ХА-аас 1.2 дахин, аммонийн азот /NH4/-ын агууламж 0.94 мгN/л буюу ХА-аас 1.88 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 6.7 мгО/л буюу ХА-аас 2.23 дахин тус тус давж голын дагуу бохирдолтой байлаа.
Хиагт гол, Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 748 мг/л, усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 7.25 мгN/л буюу ХА-аас 14.5 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.795 мгN/л буюу ХА-аас 39.75 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 1.184 мгР/л буюу ХА-аас 11.84 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 3.4 мгО/л буюу ХА-аас 1.13 давж маш их бохирдолтой байлаа.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
5.6 |
0.07 |
0.037 |
0.011 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
9.28 |
2.7 |
4.0 |
0.15 |
0.007 |
0.006 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
8.14 |
1.6 |
4.1 |
0.22 |
0.020 |
0.022 |
4 |
Орхон – Шаамар |
8.73 |
2.8 |
6.1 |
0.50 |
0.018 |
0.058 |
5 |
Орхон – Сүхбаатар |
7.40 |
0.7 |
3.7 |
0.54 |
0.016 |
0.045 |
6 |
Хараа-Зүүнхараа /дээд/ |
- |
- |
4.3 |
0.12 |
0.003 |
0.013 |
7 |
Хараа-Зүүнхараа /доод/ |
- |
- |
3.8 |
0.10 |
0.008 |
0.007 |
8 |
Хараа-Баруунхараа |
- |
- |
3.8 |
0.02 |
0.047 |
0.013 |
9 |
Ерөө-Бугант |
- |
- |
5.1 |
0.17 |
0.004 |
0.009 |
10 |
Ерөө-Ерөө |
- |
- |
5.0 |
0.23 |
0.009 |
0.011 |
11 |
Ерөө-Дулаанхаан |
- |
- |
4.8 |
0.24 |
0.034 |
0.014 |
12 |
Бургалтай-Бургалтай |
- |
- |
9.0 |
0.15 |
0.005 |
0.015 |
13 |
Хүдэр-Хүдэр |
- |
- |
4.0 |
0.26 |
0.016 |
0.014 |
14 |
Зэлтэр-Зэлтэр |
- |
- |
5.4 |
0.20 |
0.004 |
0.018 |
15 |
Бугант-Бугант |
- |
- |
7.2 |
0.66 |
0.020 |
0.056 |
16 |
Буурь-Сүхбаатар |
10.88 |
6.7 |
12.0 |
0.94 |
0.005 |
0.035 |
17 |
Хиагт-Алтанбулаг |
8.96 |
3.4 |
9.6 |
7.25 |
0.795 |
1.184 |
|
MNS 4586:98 |
|
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2022 оны 08 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ Цэнгэг Ус” ОНӨААТҮГ-ын харьяа хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 88.66 %-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2022 оны 08 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
Хүснэгт 2
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
ПИЧ |
ХХХ |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
20 |
20 |
50 |
1.5 |
15 |
|
||
Сэлэнгэ,Сүхбаатар “Сэлэнгэ Цэнгэг Ус” ОНӨААТҮГ ЦБ |
Орох |
7.24 |
248.0 |
91.85 |
282.2 |
56.0 |
282.2 |
0.981 |
8.17 |
0.791 |
5.77 |
88.66 |
Гарах |
7.10 |
26.0 |
21.50 |
32.0 |
5.4 |
141.1 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт: Эхний 8 сарын байдлаар Зэлтэр гол маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бугант, Хүдэр, Туул, Бургалтай гол цэвэр Буурь гол бага бохирдолтой, Хиагт маш бохир байлаа.
Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ Цэнгэг Ус” ОНӨААТҮГ-ын харьяа ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 88.66 % ба цэвэршүүлээд гарч байгаа усанд MNS 4943:2015 стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 1.6 дахин, химийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.82 дахин их агуулагдаж байна.
3.Агаарын шинжилгээ:
Сүхбаатар суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс хэтрээгүй бөгөөд нийт 46 удаагийн ажиглалт хийсэн байна. Агаарын чанарын 1-р харуулын 08-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.003 мг/м3, хамгийн их нь 0.005 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.023 мг/м3, хамгийн их нь 0.040 мг/м3, нийт тоосны дундаж агууламж 0.032 мг/м3, хамгийн их нь 0.070 мг/м3, MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас РМ10, РМ2.5 тоосонцор давсан үзүүлэлт байхгүй бөгөөд агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.
Мандал сумын агаарын чанарын 2-р харуулын 08-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их нь 0.005 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.019 мг/м3, хамгийн их нь 0.033 мг/м3, MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас РМ10, РМ2.5 тоосонцор давсан үзүүлэлт байхгүй байлаа.
Мэдээ бичсэн: БОШЛ-ын ерөнхий инженер М.Аягүл